Нигерийн хилийн хойд хэсэгт цэргүүд хэт даврагсдын “Боко Харам” бүлэглэлтэй мөргөлдсөний улмаас 32 хүн амиа алжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр амиа алдсан хүмүүсээс гадна орлон тооны шархдагсдыг Засгийн газрын цэргүүд эмнэлэгт хүргээд байгаа гэнэ. Хэт даврагсад Нигерийн хойд хэсгийн Майдугури хотод бөмбөг дэлбэлснээс үүдсэн уг мөргөлдөөнд тус улс дахь Олон улсын хүний эрхийн байгууллагууд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Учир нь хэт даврагсдын иймэрхүү халдлага Нигерт сүүлийн үед улам ширүүссэн бөгөөд цус урсгасан иймэрхүү мөргөлдөөнд энгийн ард иргэд ихээр хохирч байгаа аж. Цагдаа нарын мэдээлснээр хэргийн гол буруутан болох “Боко Харам” нигерчүүдийг лалын шашинтнуудын шариатын хуулийг үл тоомсорлодог хэмээн үзсэнээс удаа дараа иймэрхүү хэрэг гаргадаг байна.
Э.АНХТУЯА