Саудын Арабын вант улсын Газрын тосны сайд Али ал-Найми өчигдөр газар тосны олборлолтоо нэмэгдүүлж, үнэ бууруулах асуудлаар албаны хүмүүс хэлэлцэж буй тухай мэдэгджээ. Тус улс одоогийн байдлаар өдөрт 10 сая баррель газрын тос олборлож буй бөгөөд цаашид 12 сая болгон нэмэгдүүлэх боломжтой гэнэ. “Манай улсын хувьд дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосыг 100 ам.доллараар худалдаалах бүрэн боломжтой. Энэ үнэ тун боломжийн. Учир нь Лондонгийн хөрөнгийн биржид нэг баррель газрын тосны үнэ 113 ам.долларын ханштай байна” хэмээн Газрын тосны сайд Али ал-Найми мэдэгдсэн байна.
Э.АНХТУЯА