Бэкхэмийн дунд хүү аавтайгаа шивээсээр ижилсэв

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Бэкхэмийн дунд хүү аавтайгаа шивээсээр ижилсэв

Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийн дунд хүү Ромео аавынхтайгаа адил шивээс хийлгэж, ижилсэх болжээ. Дэвид биедээ нэлээд олон шивээстэй, тэдгээрийн нэг болох хүзүүн дээрх “Harper” хэмээн угалзруулан бичсэнийг хүү Ромео нь дуурайлган шивүүлсэн байна. “Harper” гэдэг Дэвид, Виктория нарын нэг настай бяцхан охины нэр билээ. Өдгөө 10 настай Ромео хүүгийн хувьд дүү охиндоо хэтэрхий хайртайдаа нэрийг нь шивүүлсэн үү, эсвэл аавтайгаа ижилсэх гэсэндээ ийн шивүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч Бэкхэмийн гэр бүлийнхэн Санта Моникад дэлгүүр хэсч явахад нь адтай гэрэл зурагчид Ромеогийн шивээсийг дурандаа буулгаж чаджээ. Хаа ч явсан стиль имижээрээ үргэлж ялгардаг хатагтай Бэкхэм гэр бүлийн хамт дэлгүүр хэсэхдээ тод ягаан өнгийн богино даашинз өмссөн байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж