
Паула Абдул нь Америкийн бүжгийн урлагийн томоохон төлөөлөгч бөгөөд телевизийн шоуны чадварлаг шүүгчдийн нэг хэмээн үнэлэгддэг юм. Тиймдээ ч Америкийн телевизийн “American Idol”, "The X Factor" зэрэг алдартай шоунуудад шүүгчээр ажиллаж байсан билээ. Паула ертөнцөд амжилт олсон төдийгүй, 1980-аад оны үед нэрд гарч байсан алдартай дуучин юм. Тэрээр "American Music Awards”, " Academy Awards”, “Grammy Awards” наадмуудын шагналтан бөгөөд "Primetime Emmy Award for Outstanding Choreography" шагналыг хоёр ч удаа хүртэж байжээ.
Б.АНХТУЯА