Гучин дөрвөн настай Коби Брайнт 17 дахь улирлаа NBA-д өнгөрөөх гэж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд 27.9 оноог дунджилж, сүүлийн 4 жил үзүүлээгүй дээд амжилтаа үзүүлжээ. Гэвч тэрээр CBSSports.com-д хэлэхдээ, "энэ шийдвэр бол эрүүл мэндтэй ямар ч холбоогүй, хамгийн гол нь "би өөрөө тоглохыг хүсч байна уу?", "дээд түвшинд өөрийгөө бэлдэж, дахин өрсөлдөхийг хүсч байна уу?" гэдэгт л байгаа юм" гэсэн байна.
Брайнтын гэрээ 2013-14 улирлын дараа дуусах юм. "Дахиад гурван жил өндөр түвшинд өөрийгөө байнга бэлдэж тоглоно гэдэг их урт хугацаа шиг санагдаж байна, хамгаалан тоглогчийн хувьд их олон жил юмаа" гэж нэмж хэлсэн байна. Шакил О"Нилийн хамт тэрээр 2000, 2001, 2002 онуудад аварга авч, дараа нь 2009, 2010 онуудад дахин түрүүлж байсан түүхтэй тоглогч билээ.