-Оюутны тэтгэлэг болох 70200 төгрөгийг олгох талаар шинэ журам батлагдсан уу?
-2012 онд батлагдсан Засгийн газрын 19 дүгээр тогтоолын дагуу оюутны тэтгэлэг болох 70200 төгрөгийг сар бүр авдаг байсныг өөрчилж энэ сараас эхлэн улирлаар нь олгохоор болсон. Нэг үгээр хэлбэл оюутнууд улиралд нэг удаа 210600 төгрөгийг сургуулиасаа авах юм.
-Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард олгох ёстой байсан 70200 төгрөгийг хэзээнээс олгохоор болсон бэ?
-Есдүгээр сарын 27-ны өдөр нийт 1512225 оюутны 10,5 тэрбум төгрөгийг Сургалтын төрийн сангаас сургуулиудын дансанд шилжүүлсэн. Харин сургуулиудын захиргаа оюутнуудынхаа дансанд шилжүүлэх ёстой юм.
-Амжилттай суралцаж байгаа оюутнуудад нэмэлт урамшууллын тэтгэлгийг энэ хичээлийн жилээс олгох талаар ярьж байсан. Энэ тухайд?
-Сурлагын дүнгийн голч нь 3,2 хувиас дээш бол нэмэлт тэтгэлгийг сургуулиудаас ирүүлсэн сургалтын чанарын тайланг үндэслэн олгоно. Нэмэлт тэтгэлэг энэ улирлын оюутны тэтгэлэгтэй хамт олгогдоно.
-Өнгөрсөн жил төгсөх курст сурч байгаад жилийн чөлөө авсан оюутанд энэ жил дээрх мөнгө олгогдох уу?
-Албан ёсны чөлөөтэй байж байгаад одоо эргээд танхимаар суралцаж байгаа өдрийн ангийн оюутанд энэ мөнгө олгогдоно. Гэхдээ сургуулиудаас Сургалтын төрийн санд улирал бүр ирүүлсэн оюутны тайлангийн дагуу бид санхүүжилтийг нь цаг алдалгүй хийж байгаа.