Рекламын таван самбарыг буулгав

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Рекламын таван самбарыг буулгав

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатын аюулгүйн тойргийн зам засварын ажилтай холбогдуулан авто замын зорчих хэсэгт орсон рекламын таван самбарыг Захирагчийн ажлын алба буулгажээ.

Шинээр тавигдах явган хүний замд байрлалтай гурван самбарыг буулгуулах талаар эзэмшигч байгууллагад нь хугацаатай үүрэг өгсөн байна.

Мөн Богд хааны ордон музейн хашаа нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээний газарт хамрагдсан учир нийслэлийн Авто замын газар замын зургийн зохиогчтой зөвшилцөж замын зургийг өөрчлөн батлуулснаар газар чөлөөлөх шаардлагагүй болж замын ажил үргэлжилж байгаа аж.

Ж.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж