Зээлийн хүсэлт хүлээн авахыг түр зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Зээлийн хүсэлт хүлээн авахыг түр зогсоолоо

Монгол Улсын Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдэд нэгдсэн журмаар Төрийн банкнаас зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгож буй билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн Төрийн банк худалдан авах иргэдийн зээлийн хүсэлт бүхий материалыг хүлээн авахаа түр зогсоосон байна. Учир нь Орон сууц, санхүүжилтын корпорацид 3664 иргэн хүсэлтээ ирүүлсэн бөгөөд үүний 850 гаруй хүний хүссэн 35 орчим тэрбум төгрөгийн зээлийг шийдсэн юм байна. Хөтөлбөр хэрэгжих санхүүгийн эх үүсвэр нь Хөгжлийн банкнаас орж ирдэг бөгөөд Төрийн банк 30 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байгаа аж. Цаашид гэрээний дагуу 20 тэрбум төгрөг авах ёстой юм байна. Тиймээс Хөгжлийн банкнаас Төрийн банкинд зээлийн санхүүжилт орж ирэх хүртэл иргэдийн материалыг хүлээн авахгүй гэнэ.

Орон сууцтай болох гэсэн иргэдийн эрэлт, хүсэлт их байгаа. Гэвч өнгөрсөн зургадугаар сард хүсэлтээ ирүүлсэн иргэн одоо болтол зээл авах эсэх тухай хариугаа аваагүй байгаа тохиолдол ч байгаа гэнэ.  

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж