Талибанчууд 14 настай охиныг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Талибанчууд 14 настай охиныг хөнөөв

Пакистан дахь Талибаны зэвсэгт босогчдын бүлгийн зэвсэгт этгээд өчигдөр дунд сургуулийн сурагч 14 настай охиныг буудаж, хөнөөсөн хэрэг гарчээ. Цагдаа нарын мэдээлснээр Талибан зэвсэгт бүлэглэлийн гишүүн, 40 настай Малала Еосуфзай гэгч дээрх хэргийг үйлдсэн байна. Энэ нь нэг хэсэг намжаад байсан Талибаны харгислал, алан хядах үйл ажиллагаа дахин идэвхжиж эхлэхийн дохио хэмээн албаныхан болгоомжилж буй ажээ.

Гэмт этгээд Пакистаны хойд хэсэг дэх Хайбер-Пахтунхва мужийн Пешавер хотын Сват дүүргийн дунд сургуулийн охиныг автобуснаас буугаад гэр рүүгээ харих замд нь толгой, хүзүүн тус газар нь буудаж, хөнөөсөн байна. Түүнчлэн гэмт этгээд амиа алдсан охинтой хамт явж байсан охинд мөн халдаж, гэмтээжээ. Охины биеийн байдал хүнд, хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Пешаверийн цагдаа нарын мэдээлснээр Талибаны гэмт этгээд охины амийг хөнөөх болсон шалтгаан нь амиа алдсан охин Талибаны эсрэг үзэлтнүүдийг хүчтэй дэмжигчдийн нэг байсантай холбоотой гэнэ. Учир нь охин одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд  Талибанчуудыг жигшин зэвүүцэж, тэдний эсрэг байхыг уриалсан утга агуулгатай яриаг блогтоо тавьсан байжээ. Харин Пакистаны Засгийн газраас дээрх хэрэг гарсантай холбогдуулан Талибаны үйл ажиллагаа идэвхжиж, дахин иймэрхүү хэрэг гарахаас болгоомжилж байгаагаа энэ үеэр мэдэгджээ. Түүнчлэн дээрх хэргээс болж хотын оршин суугчид ч түгших бролсон байна. Цагдаа нарын мэдээлснээр охины амийг хэрцгийгээр хөнөөсөн гэмт этгээдийг шүүх хурал маргааш болох гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж