Өмнөговь аймаг дахь алт, зэсийн Оюутолгой төслийг хэрэгжүүлэгчдийн нэг “Turquoise Hill Resources” өчигдөр “Ройтерс” агентлагт төслийг цахилгаанаар хангах эрчим хүчний шугамыг тавьж дууссан гэж мэдэгджээ. Төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” групп, “Turquoise Hill Resources” алт зэсийн асар их нөөцтэй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хятадаас эрчим хүч авахаар гэрээ хийж байгаа юм. Хятадаас эрчим хүч импортлох тухай гэрээ хэлэлцээрийн шатандаа яваа бөгөөд Хятадын хилээс 80 км-ийн зайд оршдог Оюутолгой хэмээх дэлхийн томоохон орд дахь үйлдвэрлэл 2018 он гэхэд жигдэрнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид таамаглаж байна.
Монголын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Turquoise Hill” Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг бол Англи-Австралийн уул уурхайн компани “Рио Тинто” тус компанийн хяналтын хувьцааг эзэмшдэг. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр “Turquoise Hill Resources” хүдэр олборлоход хэдийнэ бэлэн болсон бөгөөд Хятадын талтай эрчим хүчний гэрээг үзэглэснээс хойш зургаан долоо хоногийн дотор эхний хүдрийг олборлохоор төлөвлөж байгаа юм байна. Оюутолгой төслийн газар доорх үйлдвэрлэлийг 2016 онд эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн санхүүжилтэд дахин 3-4 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ.

Н.ЭНХ