Зам засварын ажилтан өндөр хүчдэлд цохиулжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Зам засварын ажилтан өндөр хүчдэлд цохиулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Өгөөмөр” захын зүүн урд хэсэгт авто замын засварын ажил гүйцэтгэж байсан ажилтан өчигдөр орой 10 мянган вольтын өндөр хүчдэлд цохиулсан золгүй хэрэг гарлаа.  Тус газарт авто замын ажил хийж байсан “Эрдэнэ зам” компанийн ажилтнууд дулааны шугам булж байхдаа БЗД-ийн 16 дугаар хороог хангадаг 10 мянган вольтийн өндөр хүчдэлийн шугамыг тасалсан хэрэг гарч, тус дүүргийн 13, 16 дугаар хороо ямар ч тог, цахилгаангүй болсон байна. Өчигдөр 20.00 цагийн орчимд цахилгааны шугамыг аюулгүй болгож, БЗД-ийн 13 ба 16 дугаар хорооны өрх айлуудыг өөр эх үүсвэрээс цахилгаанаар хангаад байсан юм. Ослын газарт УБЦТС ХК-ийн ажилчид ажиллаж, өндөр хүчдэлийн далд үзүүрийг олох ажил хийж байх явцад тухайн хэсгийн шороо зайлуулахаар ажиллаж байсан ажилтан О өндөр хүчдэлд цохиулж, хүнд гэмтсэн байна. Түүнийг Түлэнхийн төвийн сэхээний тасагт хүргэсэн бөгөөд одоогоор биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээ хийлгэж байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж