Бүлэг хуралдаж, байнгын хороо түр хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Бүлэг хуралдаж, байнгын хороо түр хойшлов

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудал хэлэлцэж байна.

Бүлгийн хуралдаан орсон тул өглөө 09.00 цагаас хуралдуулахаар төлөвлөсөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог түүний дараа хуралдуулахаар түр хойшлуулаад байна.

Тус байнгын хороогоор өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл, Тамхины хяналтын тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай зэрэг асуудал хэлэлцэх юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж