Тайландын байдлыг намжаахаар НҮБ ажиллаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Тайландын байдлыг намжаахаар НҮБ ажиллаж эхэлжээ

Тайландын сөргөлдөгч талууд болох одоогийн Засгийн газар болон түүнийг эсэргүүцэн тэмцэгчдийн хооронд яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна гэсэн сануулгыг НҮБ-аас өгсөн боловч амжилтад хүрэхгүй байгаа юм. НҮБ-ын санаачилгаар тэмцэгчид болон Засгийн газрын төлөөлөл таван минут орчим утсаар ярилцсан ч амжилтад хүрээгүй байна. Засгийн газрын төлөөлөл яриа хэлэлцээ хийхээс өмнө босогчид Бангкокийн төвд байгуулсан хаалтуудаа орхин явахыг шаардсан байна. Гэвч 5000 босогчдын зүгээс энэ саналыг хүлээж авахгүй байгаа юм.
 Одоогийн байдлаар Тайландын нийслэлд 37 хүн амь үрэгдсээн байгаа бөгөөд мэргэн буудагчид босогчдыг буудан унагаж байсан нь телевизийн бичлэгт тод харагдаж байгаа юм. Өмнөх Ерөнхий сайд Такшин Чинаватыг 2008 онд гадаадад байх үед нь төрийн эргэлт хийн одоогийн Засгийн газар гарч ирснийг хууль бус хэмээн үзэж байгаа билээ.

М.Наст
Эх сурвалж ВВС.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж