”МЮ”-гийн хөгжөөн дэмжигчид тэрбум паунд цуглуулна | News.MN

”МЮ”-гийн хөгжөөн дэмжигчид тэрбум паунд цуглуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

”МЮ”-гийн хөгжөөн дэмжигчид тэрбум паунд цуглуулна

Английн хөлбөмбөгийн алдарт "Манчестер Юнайтед" клубийн эзэд болох Глэйзерийн гэр бүл тус клубийн шүтэн бишрэгч "Улаан Рыцарь" хэмээх байгууллагын гишүүдэд клубээ зарахаас татгалзжээ. Энэ тухай "Guardian" мэдээлсэн байна. Гуравдугаар 1-нд Глейзерийн гэр бүлийн төлөөлөгч "Тус клуб нь манай гэр бүлийн бизнесийн нэг чухал хэсэг тул зарах бодолгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.
    Үүний хариу болгож энэ ажлыг эхлэн санаачлагчдын нэг "Goldman Sachs" банкны төлөөлөгч Жейм О" Нил ойрын үед тэрбум паундаас багагүй мөнгө цуглуулж, тэдэнд дахин санал тавих бодолтой байгаа аж.  
   Манчестерийн багийн шүтэн бишрэгчид одоогийн америк эзэд хувийн хэт ашиг сонирхолдоо нийцүүлэн клубт дорвитой өөрчлөлт хийхгүй байгаа гэж урьд нь шүүмжилж байсан юм. Тиймээс Британийн хэсэг бизнесмен дээрх багийг худалдаж авах талаар зохион байгуулалттай ажиллах болсон билээ.
    2010 оны нэгдүгээр сард Глейзерийнхэн өөрсдийн тавьсан 200 сая орчим паундын өрийг тус клубээр төлүүлэх гэж байгаа тухай мэдээлэл тарсны дараа Британи даяар эсэргүүцлийн үйл ажиллагаа эрчимжсэн юм. Үүнээс гадна тэд америк гэр бүл клубийг анх худалдаж авахдаа зээлсэн 500 сая паундын өрийг клубийн нуруунд үүрүүлсэн гэж үзэж байна.
      2010 оны хоёрдугаар сарын 26-нд Английн хөлбөмбөгийн өөр нэг клуб  "Портсмут" дампуурлаа зарлах дээрээ хүрсэн. Тус клубийг эзэмшигчдийн санхүүгийн буруутай үйл ажиллагаанаас болж ийм байдалд хүрсэн гэж олон нийт үзэж байгаа юм. Клубийн эзэд өөрийн багтаа тоглогчдыг зээлээр авч тоглуулдаг байснаас гадна клубтээ оруулсан хөрөнгө оруулалтаа зээлээр хийдэг байжээ. Үүнээс үүдэн "Портсмут"-ын өр одоо хэдийнэ 70 сая паунд стерлингийг даваад байгаа билээ.                                                                                                                            
                                                                                                                               Л.Золбаяр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж