Кино ертөнцийн хамгийн баян эрхмүүдийн нэг ийнхүү дэлхийд цуутай брэндтэй хамтран ажиллах болсон нь санамсаргүй тохиолдол биш гэнэ. Брэд Питт өмнө нь буюу өнгөрөгч тавдугаар сард энэхүү кинонд тоглох болсноо албан ёсоор мэдэгдэж байжээ.
“Chanel”-ын албаны хүмүүсийн мэдээлснээр “Atonement” нэртэй тус киног нэрт найруулагч Жое Врайт найруулж байгаа аж. Жое Врайт дэлхийн кино ертөнцөд олны танил хэд хэдэн бүтээл туурвисан бөгөөд одоогоор Кейра Найтли гол дүрд нь тоглож байгаа Лев Толстойн Анна Каренинагийн зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн томоохон бүтээл дээр ажиллаж байгаа юм.
“Chanel”-ын бүтээлд тус брэндийн 1922 оноос хойшхи түүхэн замналыг өгүүлэх юм байна. Өмнө нь тус брэндийн кино бүтээлд Николь Кидман, Эстелла Варрен нар тоглож байжээ. Харин Брэд Питийн тоглосон кино аравдугаар сарын 15-нд нээлтээ хийх юм байна.