Жек Осборн Хавайд амрав

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Жек Осборн Хавайд амрав

Дэлхийн домогт рок дуучин Оззи Осборны хүү Жек Осборн  Америкийн нэртэй топ модель, жүжигчин, эхнэр Лиза Стелли болон зургаан сартай охин Перлийн хамт өнгөрсөн ням гаригт Хавайд амрахаар иржээ. Тэд гэр бүлийн хамтаар ийнхүү амарч байгаа нь “Hello” сэтгүүлийн гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.  Жек гэр бүлийн хамт долоо хоногийн турш Хавайд амрах гэнэ.

Жекээс гадна Оззи Осборны гэр бүлийнхний үйл хөдлөл болгон хэвлэлийнхний анхааралд өртөж байдаг юм.

Учир нь гэр бүлээрээ дэлхийн рок, поп урлагт үнэнчээр хүчин зүтгэж байгаа тэднийг дэлхий нийт үнэлдэг гэх. Алдарт дуучин Оззи Осборн хэдийгээр нас ахисан ч өнөөдрийг хүртэл стиль имиждээ үнэнч яваа нэгэн юм. Түүнчлэн энэ оны эхээр Осборны гэр бүлийнхэн үзэсгэлэнт Малибуд далайн эргийн хажууд тансаг харш худалдан авч, олны атаархлыг  татаж амжжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж