Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах төлөөлөлд нээлттэйгээр нэр дэвшүүлэхийг нээлттэй олон нийтэд зарласан. Хуульд зааснааар, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд Даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах Үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гурав, Ажил олгогчийг төлөөлсөн гурав тус тус сонгогдох ёстой тул эдгээр хүмүүсийг нэр дэвшүүлэх эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон тус бүр гурван хүний нэрийг дэвшүүлж Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулах байсан. Үүний дагуу нэр дэвшигчдийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
Ардчилсан намын бүлэг хуралдана
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр 09.00 цагт болно. Бүлгийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх аж.
Ш.ЧИМЭГ