Зайсан дахь “Цагаандариум” арт галерейд зураач Ж.Толгау "Сэтгэх" бие даасан үзэсгэлэнгээ маргааш 15.00 цагт нээх гэж байна. Зураач Ж.Толгау багаасаа уран зурагтай амьдралаа холбон 1992 оноос эхлэн дотоодддоо төдийгүй гадаадад өөрийн гэсэн өвөрмөц сэтгэлгээтэй орчин үеийн бүтээлүүдээ дэлгэн толилуулсаар иржээ. Үзэсгэлэнгийн нэрийн хувьд зураачийн Толгау гэдэг нэр нь “сэтэх” гэсэн утгатай учраас ийнхүү нэрлэжээ. Академич, профессор Ц.Цэгмэд түүний бүтээлүүдийн тухай “өвөрмөц ертөнц сэтгэхүйтэй, төсөөлөн харснаа тод өнгөөр чөлөөтэй дүрсэлж илэрхийлдэг нь Монголын авангард урлаг гэмээр.
Ж.Толгаун бүтээлүүдийг ажиглахад тэнгэрийн цаглашгүй орчлонг бүжиг мэт хүүрнэж, бүсгүй хүний дүрээр зөншдөг нь юутай гайхалтай. Өөрөөсөө, дотроосоо шинийг эрэлхийлсэн гүн агуулгатай орчин үеийн хурц сэтгэхүйтэй өөртөө үнэнч байдаг нь Толгау-ын философи болой” хэмээн дүгнэн хэлсэн байна. Зураачийн тод өнгөөр наадсан “Сэтгэх” үзэсгэлэн энэ сарын 29-н хүртэл үргэлжилнэ.
Г.ДАША