Сирийн зохиолч “Pen Pinter” шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Сирийн зохиолч “Pen Pinter” шагнал хүртэв

Сирийн зохиолч Саммар Язбек Их Британид 2009 оноос хойш уламжлал болгон  зохион байгуулагддаг олон улсын зохиолчдын томоохон шагнал болох “Pen Pinter” шагналыг өчигдөр буюу даваа гаригт гардан авчээ. Тэрбээр олон улсын нэртэй зохиолчдод олгодог уг шагналаа Их Британийн нэрт зохиолч Карол Энн Дафигаас гардан авсан байна. Ийнхүү Язбек нэр хүндтэй шагналын эзэн болж олон улсад нэрээ гаргахад нөлөөлсөн бүтээл нь “A Woman In The Crossfire”  хэмээх түүний зохиол юм. Уг зохиолд Сири улсад удаан хугацаагаар өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний үед  амьдарч буй залуухан  бүсгүйн тухай өгүүлдэг аж. Уг номын талаар олон улсын шүүмжлэгчид Сири дахь цус асгаруулсан дайн, тэмцэл дунд  амьдарч байгаа олон мянган ард түмний төлөөллийг харуулсан хэмээн дүгнэжээ. Их Британийн “Pen Pinter” шагналыг зохион байгуулах хорооноос Язбект ийнхүү шагнал гардуулан өгөх болсныг өнгөрсөн ням гаригт түүнд утсаар мэдэгдсэн байна. Харин түүнийг даваа гаригт шагналаа гардан авсны дараа Британийн үндэсний төв номын санд Язбекийн зохиол бүтээлүүдийн танилцуулах өдөрлөг болжээ. Өдгөө 42 настай Саммар Язбек  Сирийн “Arabic Literature” нэртэй утга зохиолын сургуульд боловсрол эзэмшсэн аж.  Тэрээр  богино хэмжээний зохиол бүтээлээсээ гадна тевизийн цуврал жүжиг, киногоороо улсдаа нэр хүндтэй уран бүтээлчдийн нэг гэнэ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж