Элчин сайд Ив Делүнэ хоёр орны харилцаанд нэн шинэ үе эхэлж байгааг онцлоод, энэ чухал үед Монгол Улсад томилолт авч ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр эрхэм гишүүн Н.Батцэрэгийг УИХ дахь Монгол-Францын бүлгийн дарга болсонд баяр хүргэж, цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараагийн шатанд гарган хөгжүүлэхэд өөрийн зүгээс анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, соёлын харилцаа улам өргөжин хөгжиж байгааг тэрээр дурьдаад, өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад ирсэн францын жуулчдын тоо 10000-д хүрснийг онцолж байв.
Мөн Франц улс тавдугаар Бүгд Найрамдах Улс зарлан тунхагласан үеийн түүхэн нөхцөл байдлын тухай болон Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр туршлага солилцох боломжийн талаар хөндөж ярилцлаа. Эрхэм гишүүн болон ноён элчин сайд нарын уулзалт халуун дотно, найрсаг болж өндөрлөлөө.