Гэрлэх ёслолын ордны даргын авлигын хэрэг юу болов?

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Гэрлэх ёслолын ордны даргын авлигын хэрэг юу болов?

Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн зургаадугаар сараас шалгаж эхэлсэн. Тэднийг байгууллагын орлого болох 23 сая 750 мянган төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж байгаа юм. Энэ хэргийн талаар Х.Оюунчимэг “Намайг АТГ-аас хэд хэдэн удаа дуудаж байцаалт авсан. Би тэр мөнгийг хувьдаа завшаагүй. Гэхдээ АТГ-аас намайг буруугүй гэсэн. Надад хийсэн гэм байхгүй. Энэ хэргийг шалгаж бараг дууссан шүү дээ” гэж өнгөрсөн наймдугаар сард хариулж байсан. Энэ талаар АТГ-ын Мөрдөн байцаах газрын дарга Э.Амарбатаас тодруулахад “Бид Гэрлэх ёслолын ордны дарга х.Оюунчимэгийг албаны мөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хавтаст хэрэг нээн, шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж