
Хүн л юм чинь удирдагчдад ч гэсэн энгэр хормойн асуудлын шаардлага гаралгүй яахав даа. Тэгээд ч тэд зарим тохиолдолд хариуцсан ажлынхаа ёс жаягийн дэгийг гэнэт санаж, үсрэн босч, албан үүргээ биелүүлж эхэлдэг ажээ. Жонатан Элтерийн “Амлалт: Ерөнхийлөгч Обама, Анхны жил” номонд бичсэнээр Францын ерөнхийлөгч хоёр хос нэгэн удаагийн албан ёсны айлчлалын үеэр барьж, хориглож болшгүй инээд баясгаланд умбаж, уулзах ёстой байсан нэгэн Төрийн тэргүүнийг хүлээлгэн чилээсэн хэрэг гарчээ.

Энэ долоо хоногт /товлосон өдөр нь тавдугаар сарын 18 буюу өнөөдөр/ АНУ-д хэвлэгдэн худалдаанд гарах Элтерийн бүтээлийн гол зорилго нь ерөнхийлөгч Барак Обамагийн анхны жилийн ажлын үр дүнг цэгцлэн дүгнэхэд оршиж байсан байна. Гэвч

Францын тэргүүн хатагтай сэтгэлдээ тээж явдаг нэгэн нууцаа Мишель Обамад хандан дэлгэн ярьсан тухай зүйл энэ номд орсны ачаар уг ном дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж чаджээ.
Үнэн хэрэгтээ Бруни өөрийнхөө ор хөнжлийн нэгэн нууцаа Мишельд дэлгэн ярьсны учир нь Обама тэр хоёр албан үүргээ гүйцэтгэж явахдаа Саркози, Бруни шиг эротик тоглоомд автагдаж байсан эсэхийг мэдэхийг л хүссэн бололтой гэж Элтер өөрийн номын нэгэн бүлэгт дурджээ. Зохиогч энэхүү хэсгийн үргэлжлэлд энэ асуудлын тухай асуултад Баракийн гэргий их цухалдангуй инээд алдан “Юу гэсэн үг вэ?, Юу гэсэн үг вэ? хэмээн дуу алджээ.

Хэдийгээр энэ номонд Францын хосуудын цаг баримталдаггүй зовлонд учирсан удирдагчийг хэн болохыг илчлээгүй боловч АНУ-ын ABC News телевизийн сүлжээ нууцлаг зүйлийн учрыг зоригтойгоор тайлж, ил болгож чадсан байна. Энэхүү телевизийн сүлжээний хариуцлагатнууд хохирогч болсон удирдагч хатан хаан Исабель II байсан гэсэн дүгнэлтийг зориглон хийжээ.
2008 оны гуравдугаар сард хатан хаан өөрийн Windsor харшид Саркози, Бруни хоёрыг хүндэтгэн байрлуулсан байжээ.

Хатан хааны харшид болсон оройн зоогийн үеэр уг зоогонд уригдсан бусад зочдыг Францын эрхэм зочид багагүй хугацаагаар хүлээлгэн чилээсэн хэрэг гарсан юм байна. Гэвч энэ хэрэг бас анхных ч биш байсан аж. 1918 оны Энх тайвны гэрээ байгуулсны 90 жилийн ойг тэмдэглэх нэгэн арга хэмжээний үеэр энэхүү хоёр хос Английн хунтайж Карлосыг хагас цаг гаруй хүлээлгэж байсан удаатай юм байна. Цаашид Саркози, Бруно хоёр элдэв сөрөг ярианд өртөхгүйн тулд цаг сайн баримталж байхад анхаарах шаардлагатай болжээ.
Эх сурвалж: Cronica rosa/es.noticias/
Бэлтгэсэн Д.Пунцаг