Ла Скала театрын захирал Парист шилжинэ

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Ла Скала театрын захирал Парист шилжинэ

Стефан Лисне. Фото Reuters

Миланы Ла Скала театрын уран сайхны удирдагч бөгөөд ерөнхий захирал Стефан Лисне 2015 оноос Парисийн улсын дуурийн театрыг толгойлно. Энэ тухай Францын Соёлын яамны мэдээнд тулгуурлан Le Monde сонин өгүүлжээ.

Ирэх гурван жилд театрын хөтөлбөрийг өнөөгийн захирал Николя Жоэль бэлтгэх хэдий ч энэ сарын эхээр театрыг дахин толгойлохгүй гэж мэдэгдсэн. Түүний татгалзсаны шалтгаан нь эрх баригчид  2013-2015 онд театрын санхүүжилтийг хасч байгаа.

2005 онд Италийн театрын захирлаар томилогдсон Стефан Лисне нв Ла Скала театр 1778 онд байгуулагдсанаас хойш түүнийг толгойлсон анхны гадаад хүн болж байсан. Миланы театрын хөгжмийн удирдагчаар нь Израилийн удирдаач Даниэль Баренбойм 2011 оноос хойш ажиллаж байна.

Стефан Лиснегийн Ла Скала театртай хийсэн гэрээ 2017 онд дуусах ёстой. Парист төрсөн тэрээр өмнө нь эх орондоо ажиллаж байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж