ОУВС “Дэлхийн эдийн засгийн төлөв” нэртэй илтгэлээ аравдугаар сарын 8-ны даваа гаригт танилцуулсан байна. Шинжээчдийн шинэ дүгнэлтээр дэлхийн эдийн засаг 2012 онд 3,3 хувиар, 2013 онд 3,6 хувиар тус тус өсөх ажээ.
Хөгжиж буй орнуудын эдийн засаг 2012 онд 5,3 хувиар, 2013 онд 5,6 хувиар өсөх гэнэ. Энэ удаагийн ОУВС өсөлтийн дүгнэлтээ өмнөхөөс энэ жилийн хувьд 0,3 хувиар, ирэх жилд 0,2 хувиар буурсан байна гэж шинэчилсэн байна. Өндөр хөгжилтэй эдийн засгийн өсөлтийн талаар харин 2012 онд 1,3 хувь (өмнөх дүгнэлтээс 0,1 хувиар бага), 2013 онд 1,5 хувьтай (0,3 хувиар бага) байна гэж үзжээ. Японы дотоодын нийт бүтээгдэхүүний энэ жилийн өсөлт өмнөх дүгнэлтээс 0,1 хувиар нэмэгдэн 2,2 хувьтай байна. Харин ирэх жилд өсөлт бууран 1,2 хувь хүрч магадгүй. Энэ улсын өсөлтийн дүгнэлтийг 0,2 ба 0,3 хувиар тус тус буулгажээ.
Евро бүсийн орнуудын эдийн засаг 2012 онд 0,4 хувиар буурч, ирэх жилд дүгнэж байснаасаа 0,5 хувиар унан 0,2 хувь болох аж. Итали, Испанийн эдийн засаг хамгийн эрчимтэй унаж, өсөлт нь 2,3 ба 1,5 хувь болно гэж ОУВС дүгнэв. Харин энэ хугацаанд Германы эдийн засаг 0,9 хувиар нэмэгдэнэ гэжээ.