Нэрт дуучин Мэрайя Кэри өчигдөр буюу даваа гаригт Нью-Йоркийн “Playhouse” клубт нөхрийнхөө 32 насны төрсөн өдрийг тэмдэгдлэжээ. Өдгөө 42 настай “Америкийн шүтээн”-ий шүүгч тэрээр арван насаар дүү нөхрийнхөө төрсөн өдөрт гэр бүл найзуудаа ч мөн урьсан гэнэ. “Playhouse”-т болсон уг төрсөн өдрийн үдэшлэгт нэрт жүжигчин Вилма Валдерамма болон Эфрен Рамриз нар мөн уригдсан байна.
Ник болон Мэрайя нар өнгөрсөн дөрөвдүгээр сард хуримынхаа дөрвөн жилийг ойг тэмдэглэсэн бөгөөд тэд гэрлэлт хосуудын харилцааг үнэхээр романтик, улам бат бэх болгодог учир хосууд хуримынхаа ойг тэмдэглэж байх ёстой хэмээн үздэг аж. Марайя сүүлийн үед уран бүтээлийн ажил их, цаг зав багатай байгаа ч гэр бүлдээ илүү цаг гаргахыг хүсдэг аж. Тэрээр 2013 онд нээлтээ хийх найруулагч Ли Даниелийн “The Butler” киноны шинэ ангид тоглохоор өнгөрсөн наймдугаар сараас эхлэн зураг авалтдаа ороод байгаа юм.

Э.АНХТУЯА