Иран цахим халдлагыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Иран цахим халдлагыг зогсоожээ

Ираны газрын тос өрөмдлөгийн улсын үйлдвэр рүү компьютерийн сүлжээгээр дамжин хийгдсэн цахим халдлагыг зогсоож чадсан тухай тус компанийн IT мэдээлжээ.  Тэд энэхүү хэрэгт Израйлийг буруутгаж байгаа аж. Энэ цахим халдлагыг үйлдэгчид өнгөрсөн хоёр долоо хоногийн турш  Хятадын сүлжээгээр дамжин Ираны газрын тосны үйлдвэр рүү дайралт хийсэн ч тэд зөвхөн сүлжээний мэдээлэл солилцох системд нэвтэрч чадсан байна. Харин тус компани гол сүлжээгээ интернэтээс тусгаарласан учраас гол мэдээллүүд рүү нэвтэрч чадаагүй байна. Сүүлийн үед Ираны Засгийн газар болон газрын тос, аж үйлдвэр, цөмийн үйлдвэрүүдийн сүлжээ рүү хорлонтой э-мэйл, мэдээлэл устгах янз бүрийн вирусуудын халдлага их гарах болсон бөгөөд тэд үүнд АНУ болон Израйлийг буруутгадаг байна. Өнгөрсөн тавдугаар сард Ираны газрын тосны зарим үйлдвэрүүд цахим халдлагын улмаас түр хугацаагаар хаалгаа барьж байжээ. Иран улс нь гадаад худалдаанаас олох орлогынхоо 80 хувийг газрын тосны экспортоос олдог байна. Тиймээс  барууныхан Ираны цөмийн хөтөлбөрт саад хийхийн тулд газрын тосны экспортод хориг тавиад буй юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж