
Олон улсын “Гамшгийн эрсдлийг бууруулах өдөр”-ийг угтаж Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудад газар хөдлөлтийн гамшгийн үеийн зөвлөмжийг өгөх сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтыг аравдугаар сарын 11-нийг хүртэл Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаанзагалмайн хороо хамтран хийх ажээ. Энэ үеэр гамшиг тохиолдох үед, ялангуяа газар хөдөлсөн үед хэрхэн мэдээлэх, газар хөдлөлтийн эхний доргилт мэдрэгдэхэд өрөөн доторх аюулгүй байдлыг хангах талаарх зааврыг өгөх юм байна.
У.БОЛОР