Хамгийн хөөрхөн нь Агий

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Хамгийн хөөрхөн нь Агий

Монголын рок попын хамгийн хөөрхөн эмэгтэй дуучин гэгддэг Сэрчмаа халаагаа  “Киви” хамтлагийн Агийд алдаж байгаа бололтой. Манай сайт өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Монголын рок попын хамгийн хөөрхөн эмэгтэй дуучин хэн бэ? гэх санал асуулгыг явуулсан. Санал асуулгын дүнд “Киви” хамтлагийн отгон гишүүн Агий олонхийн саналаар тэргүүллээ. Тус санал асуулгад дуучин Эгшиглэн, Агиймаа, “Гурван охин” хамтлагийн Анхмаа, “Киви” хамтлагийн Агий нар нэрийг дэвшүүлсэн юм. Харин “Киви” хамтлагийн Агий 37 хувийн саналаар рок попын хамгийн хөөрхөн эмэгтэй дуучин боллоо. Түүний дараа “Гурван охин” хамтлагийн Анхмаа 25 хувь, Эгшиглэн 23 хувь, Агиймаа 15 хувийн санал авсан байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж