
Мөн нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүү 10-р с арын 29-нд болох нийслэлийн 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийв.
Нийслэлийн өдөрт зориулан Үндэсний бөхийн барилдаан,урлагын тогололт зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Энэ жилийн хувьд нийслэлийн тэгш ойн өдөр тохиогоогүй тул дээрх арга хэмжээг зохион байгуулах шаардлагагүй гэж нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг үзжээ. Харин иргэдийн оролцоог тэмдэглэлт өдөрт өргөн оролцуулахаар ажлын хэсэг төлвөлсөн байна. Гэхдээ ажлын хэсэг тухайн өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаархи саналыг хэлтэс алба өгч болно гэж мэдэгдэв.
Онцгой байдал, УБДШС,УБЦТС тус мэдээлэл хийлээ. Хийсэн мэдээллүүдийг авч үзэхэд нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 98 хувьтай яваа аж.
Цахилгаан дамжуулах шугамын хувьд Хайлаастын 110-ын шугам намагтай газар баригдснаас хазайлт өгсөн тул улсын коммис хүлээн аваагүй байгаа.
Зам засварыг энэ сарын 20 гэхэд дуусгана гэж нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ.
Эдгээрээс гадна нэн даруй шийдэх асуудлууд байгааг холбогдох албан тушаалтанууд ярьж байна. Тухайлбал БГД гурав, дөрөвдүгээр хороолын дулааны станцууд дулаан дамжуулах бэлтгэлээ хангасан аж. Гэвч зарим газрын дулаан хүлээн авах шугамд доголдол гар ч байгаа юм байна. Энэ бүх бартаа саадыг арилгаж 10-р сарын 15 гэхэд нийслэлийн хэмжээнд дулааныг жигдрүүлсэн байхыг нийслэлийн удирдлагууд холбогдох албан тушаалтануудад үүрэг болголоо.
Дүүргүүдийн Засаг дарга нарт Улаанбаатар хотын ерөнхий төлвөлгөө УИХ-аар батлагдах хүртэл, мөн шинээр төлөвлөлтөд ороогүй газарт иргэдэд өрхийн хэрэгцээний газар олгохгүй байхыг хатуу санууллаа.