Жоом идэх тэмцээний аварга нас барав

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Жоом идэх тэмцээний аварга нас барав

Жоом идэгчийн уралдаанд тэргүүлсэн хүн уралдааны дүнг зарласны дараа нь нас барсан тухай Флорида мужийн Броуард  тойргийн шерифийн албаны сайтаар мэдээлсэн байна. 

Хэрэг явдал өнгөрсөн баасан гаригт уралдаан болсон Дирфилд-Бич хотын амьтны дэлгүүрт болжээ. Арга хэмжээний үр дүнг зарласны дараа хамгийн олон жоом идсэн 32 настай  Эдвард Арчболдын (Edward Archbold) бие нь муудан бөөлжиж эхэлжээ. 

Арчболд гудамжинд гарсан ч дэлгүүрийн ойролцоо ухаан алдан унасан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч сэхэл авалгүйгээр өөд болжээ. Шерифийн сайтад мэдээлснээр Арчболд хэдэн арван жоом, өт идсэн байна. Харин уралдаанд оролцогсод жоом идсэн ч бие нь зүгээр байв. Задлан шинжилгээгээр түүний үхлийн шалтгааныг тогтоох гэнэ.

Уралдаанд ялсан түүний шагнал нь амьд аварга могой байсан ба харин одоо шагналыг хэнд шилжүүлэх нь тодорхойгүй байна.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж