Хэрэг явдал өнгөрсөн баасан гаригт уралдаан болсон Дирфилд-Бич хотын амьтны дэлгүүрт болжээ. Арга хэмжээний үр дүнг зарласны дараа хамгийн олон жоом идсэн 32 настай Эдвард Арчболдын (Edward Archbold) бие нь муудан бөөлжиж эхэлжээ.
Арчболд гудамжинд гарсан ч дэлгүүрийн ойролцоо ухаан алдан унасан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч сэхэл авалгүйгээр өөд болжээ. Шерифийн сайтад мэдээлснээр Арчболд хэдэн арван жоом, өт идсэн байна. Харин уралдаанд оролцогсод жоом идсэн ч бие нь зүгээр байв. Задлан шинжилгээгээр түүний үхлийн шалтгааныг тогтоох гэнэ.
Уралдаанд ялсан түүний шагнал нь амьд аварга могой байсан ба харин одоо шагналыг хэнд шилжүүлэх нь тодорхойгүй байна.