![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/11/a13ab1e5731836b0/e2f160e883cc3ad9big.jpg)
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд НҮБ-ын гишүүн улсуудтай манай улс дипломат харилцаа тогтоох чиглэлд 2010 оноос ГХЯ анхаарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Ямайка улстай дипломат харилцаа тогтоох талаар ярилцлаа. Уг асуудлаар үг хэлэх болон асуулт асуух гишүүн байсангүй. Улмаар энэ асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжиж, Засгийн газарт танилцуулахаар боллоо. Үүний дараагаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэв. Энэ асуудалтай холбоотой ажлын хэсэг болох ГХЯ, Үндэсний аудитын газар, ТЕГ, Сангийн яамны төлөөлөл оролцов. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор асуулт асуух, санал хэлэх гишүүд байсангүй. Улмаар уг асуудлыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.