Fitch агентлаг ESM санд дээд чансаа олгов

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Fitch агентлаг ESM санд дээд чансаа олгов

Ажилдаа орж байгаа Европын тогтворжуулалтын байнгын ажиллагаатай санд ААА гэсэн чансааны дээд зэргийг олгож буйгаа Fitch агентлаг зарлав. Fitch үнэлэхдээ, ESM сан нь хангалттай хөрөнгө мөнгөтэй, хэрхэн ашиглах механизмаа сайтар боловсруулсан гэлээ.
Олон улсын чансааны агентлаг Fitch агентлаг Европын тогтворжуулалтын механизмд (ESM) дээд ААА чансааг олгож байна. Европын ESM шинэ сангийн ирээдүй “тогтвортой”, бөгөөд ойрын хугацаанд чансаа буурна гэх зүйл байхгүй хэмээн агентлаг аравдугаар сарын 8-нд мэдэгдсэн байна.

ESM сангийн мэдлийн хөрөнгө ойрын 12 сарын дотор өрийн талаар авсан бүх үүргийг  дарах чадалтайг Fitch онцлов. Үүний хажуугаар шинэ механизм нь зээлдэгчийн тэргүүн статустай бөгөөд хөрөнгийг хэрхэн ашиглах журам дүрмээ сайн боловсруулсан байна.

 ESM хүчин төгөлдөр боллоо

Үүний өмнөх өдөр евро бүсийн 17 гишүүн орны Сангийн сайд нар байнгын ажиллагаатай тогтворжуулалтын сан байгуулснаа албан ёсоор зарласан. Люксембургт болсон хуралдаанаар тэд сангийн дүрэм, захиргааг баталжээ. “Өнөөдрөөс эхлэн ESM ажилдаа орлоо" гэж шинэ механизмын тэргүүн бөгөөд герман санхүүч Клаус Реглинг (Klaus Regling) мэдэгдэв.

Евро бүс байнгын, үр ашигтай хамгаалалт хийж чадлаа гэж Европын группын тэргүүн Жан-Клод Юнкер мэдэгдэв.

"Тогтворжуулах дохио"

ХБНГУ-ын Сангийн сайд Вольфганг Шойбле (Wolfgang Schоuble) энэ үйл явдлыг дэлхийн санхүүгийн зах зээлийг тогтворжуулах дохио боллоо гэж үзэв. “Энэ нь бид амлалтаа биелүүлж байна. Бидэнд итгэж болно гэсэн үг. Хэзээ нэгэн цагт санхүүгийн зах зээл үүнийг ойлгоно” гэж Германы сайд тэмдэглэв.

Шинэ механизмаас тусламж авах анхны горилогчид нь Испанийн банкууд. Өнгөрсөн долдугаар сард шинээр байгуулагдах сангаас тэдэнд 100 тэрбум евро өгөхөөр  шийдсэн.  Хожим Испанийн Төв банк мэдээлэхдээ манай банкуудад 60 тэрбумаас илүү мөнгө хэрэггүй гэсэн юм. Шинэ механизмаас тусламж шаардлагатай байгаа өөр нэг улс нь Кипр байх болов уу.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж