Монгол Улсын ерөнхий Аудитор ажлаасаа чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу Ерөнхий Аудиторыг ажлаас чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Монгол Улсын ерөнхий Аудитор ажлаасаа чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч, ажлаас чөлөөлөх саналыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
УИХ-ын даргаас Ерөнхий Аудиторыг санал болгосны дагуу А.Зангадыг Монгол Улсын Ерөнхий Аудитороор томилох тухай шийдвэрийг байнгын хорооны гишүүд дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Ш.ЧИМЭГ