Цаг агаар эрс хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Цаг агаар эрс хүйтэрнэ

Цаг агаар эрс хүйтэрнэ
Энэ долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар эрс хүчтэрч, хүйтний эрч чангарах нь ээ. Аравдугаар сарын 11-нд буюу маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар тэнгэр муудаж, хүйтрэх аж. Энэ сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 10-13-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө хур тунадас, шөнөдөө бага зэргийн цас орно. Салхи 11-нд баруун зүгийн нутгаар, 12,13-нд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  Энэ сарын 12-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч өдөртөө хасах хэм рүү орох төлөвтэй байна.

Улаанбаатар хот орчмоор ирэх баасан гараг буюу 12-ны өдрөөс эхлэн эрс хүйтэрч, өдөртөө хасах хэм рүү орж , салхи түр 14м/с хүрч, бүрхэг цас бударсан өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул дулаан хувцаслахыг зөвлөж байна.

Eagle News TV Цаг агаарын алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж