Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Норвегийн Вант Улсын Ерөнхий аудиторын зөвлөлийн дарга Еөргэн Космо бараалхав. Тэрээр өмнө нь 2004 онд Норвегийн парламентын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсад анх удаа, мөн 2007 онд одоогийн ажлаа аваад хоёр дахь удаагаа зочилж байсан байна.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хуучны танил, монголчуудын дотно хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд Норвегийн Вант Улсын Ерөнхий аудиторын зөвлөлийн болон тус улсын хууль дээдлэх талбарт амжилт олж буй туршлагын талаар санал солилцов.
Ноён Космо хэлэхдээ “Манай байгууллага Норвегийн сайн засаглал, авлигын эсрэг бодлогын хэрэгжилтийг хангадаг, мөн төрийн албыг хянадаг үндсэн байгууллага юм. Норвеги улс нь сайн засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх асуудалд онцгой ач холбогдол өгч, авлигын эсрэг бодлогыг олон улсын хэмжээнд явуулдаг. Бид авлигатай тэмцэхийн тулд нээлттэй, хариуцлагатай тогтолцоог бий болгоход төрийн болон хувийн хэвшил адилхан үүрэг хүлээх ёстой гэж үздэг. Ил тод байдал, итгэл хүлээх чадвар нь манай улсын нэр хүндийг илтгэх чухал хэмжүүр хэмээн үздэг” гэлээ. Мөн тэрээр 2009-2010 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн “Удирдлагын хөгжил” төслийнхөө талаар танилцууллаа.
Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Норвегийн өдөр тутмын “Дагенс Нээрингслив” сонинд Монгол орны нийгэм, эдийн засаг, улс төр, бизнесийн орчны сэдвээр болон бүс нутгийн асуудлаар ярилцлага өгөв.