Дэлхийн хамгийн хурдан хүн Усаин Болт 2016 оны Рио де Жанейрогийн олимпод 100 метр ба 200 метрийн уралдаанд аварга цолоо хамгаалахаар өрсөлдөх төлөвлөгөөтэй гэнэ. Дээрх хоёр төрөл зайд, мөн 4х100 метрийн буухиа уралдаанд ч олимпийн хошой аварга цол хүртсэн Болт 400 метрийн гүйлт болоод уртын харайлтад хүч сорих бодолтой тухайгаа өмнө нь хэлж байсан юм. Гэхдээ ирэх зуны олимпийн наадамд тэрбээр богино зайн гурван төрөлд /100м, 200м ба 4х100м/ уралдана гэжээ. “Би аваргаа хамгаалахыг хүсч байна. Надад дахин боломж бий гэдгийг дэлхий нийтэд харуулахыг хүсч байна” хэмээн Усаин Болт ярьжээ. Үүний тулд тэр бэлтгэл сургуулилтаа цалгардуулахгүй гэдгээ ч хэлсэн байна.
Олимпиос өмнө Болт ирэх жил Москвад болох ДАШТ-д хурдлах төлөвлөгөөтэй гэнэ.
С.ЦЭЛМЭГ