Осолдсон иргэдийг аврав

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Осолдсон иргэдийг аврав

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хорооллын замд өнгөрсөн долоо хоногт “Истана”, Зил-130 автомашинууд мөргөлдсөн байна. Ослын улмаас 41 настай, эрэгтэй Д, 30 настай, эмэгтэй Б нар “Истана маркийн машин дотор хавчуулагдаж тусламж хүсчээ. Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсээс Эрэн хайх аврах салбарын бүлэг ажиллаж иргэдийг эмнэлэгт хүргэж амь насыг нь аварсан байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж