Өнгөрсөн өдрүүдэд Дорнод аймгийн Матад сумаас баруун урагш 70 км орчимд Гүн шүүлт гэдэг газар хээрийн түймэр гарсныг бүрэн унтраасан байна. Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас зүүн тийш 40 км газарт Цогтын өндөр хэмээх газар энэ сарын 7-нд хээрийн түймэр гарчээ. Энэ өдөр Увс аймагт ч гэсэн түймэр гарсан бөгөөд Увс аймгийн Тэс сумын нутагт хилийн 174-175 дугаар тэмдэгтээр ОХУ-аас ой хээрийн түймэр орж ирсэн байна. Уг түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын иргэд, хилийн заставаас алба хаагчид ажиллаж буй юм.
Б.СҮХ