Николь Кидман экс нөхрийнхөө талаар дурсав

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Николь Кидман экс нөхрийнхөө талаар дурсав

Холливуудын хамгийн нэр хүндтэй  жүжигчдийн нэг Николь Кидман өчигдөр буюу даваа гаригт  “Bazaar” сэтгүүлд хувийн амьдралынхаа  талаар тэр дундаа экс нөхөр Том Крузтай амьдарч байсан тухайгаа ярьжээ. Тэбээр ярилцлагадаа “Томтой амьдарч байх цаг үе маань  амьдралын маань хамгийн сайхан цаг мөч болон үлдсэн. Учир нь тэр үед миний амьдрал аюулгүй, бас ямар ч айдасгүй яг л хамгийн хүчирхэг ертөнц миний эргэн тойронд байгаа юм шиг л санагддаг байсан” гэжээ. Өдгөө 45 насны босгыг алхаж байгаа Холливуудын үзэсгэлэнт бүсгүй тэрээр уг сэтгүүлийн нүүрэнд нэрт загвар зохион бүтээгч Эмилио Пуссигийн урласан хувцсыг өмсч зургаа авхуулсан байна. Хэдийгээр Николь 45 хүрсэн ч түүний залуу насны эрч хүчтэй гоо сайхан төрх нь одоо ч хадгалагдсааар байгааг уг сэтгүүлд гарсан зурагнууд нь бэлхнээ харуулсан байна. Николийн  уг зурагнууд мөн “Bazaar”-ийн ирэх арваннэгдүгээр сарын ковер болох гэнэ. Түүнчлэн  нэрт бүсгүйн хувьд Томоос салсан  цаг үеүүд нь ард хоцорч тэрээр 2005 онд дуучин Кейт Урбантай хуримаа хийн хоёр хүүхэдтэй болсон юм. Тэрээр уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд тоглосон кино нь “The Paperboy” кино бөгөөд уг кино өнгөрсөн тавдугаар сард Нью-Йоркод  нээлтээ хийсэн юм.

Э.Анхтуяа


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж