Ижийгээ санасан ботго шиг “уугуул намдаа” тэшиж очин Намбарын хүүтэй нам наалдсан Д.Тэрбишдагвын хувьд энэ жилийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс цойлж гарахдаа гурвантаа Их хуралд тухлаад байгаа билээ. Өөрийн нэрний товчлол болох “ТБД андууд”-аар бизнесийнхээ гарааг эхэлсэн уулс сүрдэм сүрлэг бие хаатай түүний гэргий оюутан цагийн хайр дурлал С.Баасанхүү хэмээх бас л биерхүү бүсгүй буй. С.Баасанхүү хатагтай нөхрөө “андууд”-аа орхиж улс төрийн андууддаа очих болсон тэр цагаас хойш өдгөөг хүртэл “ТБД андууд”-ыг ажиллуулан, бизнесээ гаргууд сайн авч яваа. Тиймдээ ч Д.Тэрбишдагва гишүүн хаа явсан газраа ханиараа бахархан амаа олохгүй магтдаг нь аргагүй биз ээ. Ямартаа ч арслан мэт босоо үс толгойтой, сүр бараа ихтэй хүүтэйгээ хосууд зогсож буй нь энэ.
Эх сурвалж: www.grandnews.mn