“Оюутолгой”-н ажилчин цехийн даргаа хутгалжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н ажилчин цехийн даргаа хутгалжээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр өглөө хоёр хүн маргалдсаны улмаас нэгнээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарч, нисэх буудалд хэсэг хугацаанд хөл хорио тогтоосон тухай бид мэдээлсэн билээ. Маргалдсан хоёр хүн нь өнөөдөр өглөө 08.42 цагт газардсан “Оюутолгой” компанийн онгоцноос буусан тус компанийн ажилчид байсан тухай албан бус мэдээлэл байсан юм. Хэргийн газар цагдаагийнхан ажиллаж байна.

Эх сурвалжийн мэдээллээр “Оюутолгой” компанид ажиллаж байгаад халагдсан Э гэгч нь цехийн дарга Э-г хутгалсан байна. Ажлаасаа халагдсан Э нь "Оюутолгой" компанийн онгоц газардахыг хүлээж байгаад цехийн дарга Э-г бууж ирмэгц ариун цэврийн өрөөнд дагуулж ороод, дөрвөн удаа хутгалжээ. Дараа нь өөрийгөө зүрхэн тус газраа хутгалсан гэсэн мэдээлэл байна. Тэднийг Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргээд буй ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж