Балотелли экс-амрагтаа байр бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Балотелли экс-амрагтаа байр бэлэглэжээ

Дэлхийн хөл бөмбөгийн нэртэй од Марио Балотелли өчигдөр буюу даваа гаригт өөрийнх нь хүүхдийг тээж байгаа гэсэн шуугиан дэгдээгээд байгаа хуучин найз бүсгүйдээ 750,000 еврогийн үнэтэй байр бэлэглэжээ. Өдгөө 22 настай залуу тамирчин энэ оны эхээр Рафелла Фикотой хайрын романс дэлгэж байсан ч хосууд удалгүй Мариог өөр бүсгүйтэй учир ургуулсан хэмээн харилцаагаа тасалсан юм. Харин хосуудыг салсан гэх олны цуу яриа намжаад байтал “Евро 2012”-ын баатруудын нэгээр Балотеллийг тодорч эхлэх үеэр Рафелла түүний хүүхдийг тээж байгаагаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч Рафеллагийн олныг гайхашруулсан энэхүү мэдэгдэл ор үндэсгүй хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байсан юм. Харин энэ удаа Балотелли хуучин найз бүсгүйдээ 750,000 еврогийн үнэтэй байр бэлэглэж ийнхүү анхаарал халамж  тавьж эхэлсэн нь түүний аав болно гэх цуу яриа батлагдаж байгаа бололтой. Учир нь  Рафеллад бэлэглэсэн байр Балотеллийн   хөл бөмбөгийн талбайгаас холгүй оршдог гэнэ.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж