
Ийнхүү шатахуун экспортолдог томоохон орнууд шатахуун худалдах үнэ бүрдэлтийг сар тутамд сэргээдэг ёсоор ОХУ-аас экспортынхоо татварыг 6.4 хувиар энэ сард нэмсэн юм. Энэхүү өсөлт нь хилийн үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Мөн үүнийг дагаад манай импортлогч компаниуд бензин шатахууны жижиглэнгийн үнээ нэмж магадгүй гэсэн болгоомжлол байгаа. Ямартай ч одоогоор ШТС-ууд шатахууны үнээ нэмээгүй, хуучин үнээр буюу нэг литр А-80 шатахуун 1480, А-92 шатахуун 1570, харин А-95 шатахуун 1700 төгрөгөөр худалдаалж байна. Гэхдээ импортлогч компаниуд өөрийн хугацаанд хуучин үнээр авсан буюу нөөц шатахуунаа худалдаалж буй учраас ийнхүү үнэ нь хэвээрээ байх талтай. Цаашид үнэ хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.