Сэлбийн гүүрийг ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Сэлбийн гүүрийг ашиглалтад оруулна

Өнгөрөгч долдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн Сэлбийн хос гүүрний засварын ажил маргааш дуусах тухай албаны хүмүүс мэдээлж байна. Ийнхүү нэг хэсэг гүүрийг засварлаж байгаагаас 100 айл орчимд автомашины ачаалал их, түгжрэлтэй байсан нь арай дээрдэх нь. Гэхдээ энэ жил гүүрний нэг урсгалыг л засч шинэчилж байгаа бөгөөд нөгөө хэсгийн засварыг дараа жил хийхээр болжээ. Сэлбийн хос гүүрний урд талын шинэчлэлийн ажлыг “Мотор Сервис” компани гүйцэтгэж байгаа.

Дашрамд дурьдахад Сансрын тунелийн нүхэн гарцны засварыг энэ сарын 30-нд дуусах гэрээтэйгээр “Хотын зам” компани хийж байгаа юм.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж