Бразил могойн цуглуулгаа түймэрт сүйрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Бразил могойн цуглуулгаа түймэрт сүйрүүлэв

Бразилийн Сан Паула хотын эрдэм шинжилгээний хүрээлэн 80 000-аад могой, аалз, хилэнцэт хорхойн цуглуулгаа түймэрт сүйрүүлжээ.
Бутантаны Хүрээлэнгийн ивээн тэтгэгч, бразилийн эрдэмтэн Франсиско Франко “Ялган төрөлжүүлсэн нийтдээ 77 000 могой, төрөлжүүлэх ажиллагаа хийж байсан 5000 гаруй байсан юм. Бразилийн бүх мэдлэг энд байлаа.  100 жилийн түүхтэй байсан юм шүү” гэж ярьжээ.
Франко энэхүү цуглуулгыг магадгүй дэлхийн хамгийн том нь байсныг онцлон тэмдэглэжээ.
Бутантаны хүрээлэнгийн захирал Отавио Меркаданте “Нөхөж болшгүй хохирол учирлаа” гэж хүлээн зөвшөөрчээ.
Могой, хорхой шавьжийг вакцин болон фармацевтийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулах хор ялгаруулан авахад ашигладаг байжээ. Мөн эрдэмтэд эдгээр хорхой, шавьжийн байгаль дахь хувьслыг судлахад ашигладаг байсан байна.
Хорхой шавьжийн цуглуулгыг галд өртөмтгий шингэнд хадгалж байсан нь түймрийг улам дэвэргэсэн тул унтраах аргагүй байсан юм гэж түймэр унтраагчдын нэгэн ажилтан учирлан ярьжээ.
Өнгөрөгч бямба гаригт гарсан энэ түймэрт байшингийн нөгөө хэсэгт байсан амьд могой, шавьж өртөөгүй байна.
Folha de Sao Paulo сонинд цагдаагийнхан түймэр гарсан шалтгааныг судалж байна гэж мэдээлжээ.
600-700 ам дөрвөлжин м. талбай бүхий уг барилгын 75 хувь нь түймэрт шатсаныг түймэр унтраагч албаныхан мэдээлжээ.
Эх сурвалж: BBC Mundo
Бэлтгэсэн Д.Пунцаг    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж