NBA-д 15 улирал тоглосныхоо дараа ийнхүү Трэйси МакГрэйди Хятадын лигийг зорьж, Чингдао багтай 1 жилийн гэрээг хийнэ гэж эх суралжууд Yahoo! Sports-д мэдээлжээ. Долоо удаагийн Бүх-Од Т-Мак энэ зун ямар нэгэн багтай баттай гэрээг хийж чадаагүй бөгөөд бэлтгэлийн баазад өөрийгөө сорихоос татгалзаж ийнхүү урд хөршийг зорихоор болсон байна.
Тэрээр Нью Йорк Никс, Сан Антонио Спөрс багуудад өнгөрсөн сар бэлтгэл хийсэн ч гэрээний санал аваагүй юм. Өнгөрсөн улиралд 33 настай МакГрэйди Атлантад карьерийнхаа хувьд хамгийн муу амжилттай тоглож, 5.3 оноог дунджилсан юм.
Яао Минтэй хамт Хьюстонд тоглож байхдаа МакГрэйди Хятадын фэнүүдийн дуртай тоглогчдын нэг болж чадсан ба супер одын статустайгаар Хятадад очих нь мэдээж юм. Гэхдээ Хятадын лиг ирэх оны 3-р сард дууссаны дараа Т-Мак АНУ-даа эргэн ирж, Плейоффт шалгарсан ямар нэг багт тоглох боломжтой юм.
Амжилт хүсье Т-Мак!!!
Эх сурвалж: www.sportbox.mn