Вей Хун Ваныг хорих санал хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Вей Хун Ваныг хорих санал хүргүүлжээ

Нийтдээ есөн тэрбум төгрөгийн татвараас зугтсан гэх Вей Хун Ваныг хорих хүсэлтийг ЦЕГ-аас хүргүүлжээ. “Бид УМБГ-т БНХАУ-ын иргэн Вей Хун Ванд таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал хүргүүлсэн. Сэжигтний хувьд гадуур шалгагдаж байгаа юм билээ” гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн тасгийн дарга, хурандаа Т.Сайжаргал ярьсан байна. Вей хун Ван нь Хятадад үйлдвэрлэсэн мотоцикл, хүнд даацын ачааны машин, автомашины сэлбэг хэрэгсэл оруулж ирдэг “Хун Лиан” ХХК-ийг эзэмшдэг. Тэрээр энэхүү компаниа 2004 онд байгуулжээ. Мөн 2006-2012 оны хооронд нийт 30 мянга орчим “Мустанг”, “Кенбо”, “Хэн Син” маркийн мотоцикл оруулж ирэн, худалджээ. Монголд оруулж ирсэн мотоциклоо тэрээр ихэвчлэн хувь хүмүүсийн нэр дээр оруулж ирж татвараас зугтдаг байсан байна.

Монголд энэ төрлийн гэмт хэрэг өмнө хэд, хэд гарч байсан удаатай. Тухайлбал, “Алтандорнод Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.В.Паушок УМБГ-т шалгагдаж байхдаа батлан даалтад гарсан билээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж