Жеймс Камерон ”Хиросима”-гийн үнэнийг өгүүлж чадахгүй нь бололтой

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Жеймс Камерон ”Хиросима”-гийн үнэнийг өгүүлж чадахгүй нь бололтой

Америкийн зохиолч Чарльз Пелегриногийн номыг хэвлүүлэхийг
зогсоожээ. "Хиросимагаас гарсан сүүлчийн галт тэрэг" нэртэй энэ номыг
кино болгон амьдруулах эрхийг "Аватар"-ыг бүтээгч Жеймс Камерон авсан
билээ. Энэ тухай Associated Press агентлаг мэдээлсэн байна. "Henry Holt
and Company" хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр зохиогчийн номонд
гардаг зарим нэг баримт батлагдаж чадахгүй байгаа тул хэвлэлтийг түр
зогсоогоод байгаа аж. Бодит байдал дээр тулгуурласан зарим нэг баримт
нь нотлогдохгүй байгаагаас гадна зохиолч өөрөө номынхоо нэг дүрийг
үнэхээр байдаг гэдгийг баталж чадахгүй байгаа бололтой.

    Пелегриногийн энэхүү ном Японы хотууд дээр атомын бөмбөг хаяах
үеийн бодит баримт дээр тулгуурлан бичигдсэн бөгөөд тухайн үед
дэлбэрэлтэнд өртсөн энгийн иргэд болон тус үйл ажиллагаанд оролцож
байсан америк нисэгч нарын дурсамжуудыг багтаажээ.
    Энэ ном 2010 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс худалдаанд гарч
эхэлсэн боловч "Henry Holt and Company"  хэвлэлийн газар худалдааны
сүлжээнүүд болон худалдан авагчдын гар дээрээс эргүүлэн татахаар болсон
гэнэ.
   Жеймс Камерон өмнө нь Пелегриногийн "Титаникийн сүнснүүд" бүтээлийг
өөрийн кинондоо ашиглаж байсан юм. Харин сүүлийн энэ номыг кино болгох
эрхийг найруулагч өөрийн мөнгөөр худалдан авсан бөгөөд цаашид кино
болгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
                                                                                                                        
Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж