“Хунгийн сүүлчийн дуу” дэлгэцнээ гарна

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

“Хунгийн сүүлчийн дуу” дэлгэцнээ гарна

Монголын уран бүтээлчид Оросын сонгодог зохиолч Антон Павлович Чеховын мэндэлсний 152 жилийн ойд зориулан нэгэн шинэ дэлгэцийн бүтээлийг хийжээ. “Шинэ үе” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Алтансүх буюу Аси, “Twins film” продакшнтай хамтран А.П.Чеховын зохиолоос сэдэвлэн “Хунгийн сүүлчийн дуу” киног бүтээжээ. Монголын тайз, дэлгэцийн үе үеийн уран бүтээлчдийг нэгтгэсэн уг кинонд жүжигчин, уран бүтээлч хүний амьдрал тайзны ард хэрхэн өрнөдгийг харуулахыг зорьжээ.

Уг бүтээлдээ мэргэжлийн жүжигчдийн талаар өгүүлсэн учраас бүх зүйлд мэргэжлийн хандахыг хүссэн хэмээн кино багийн дуулгасан юм. Тэр ч утгаараа мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ-ын уран бүтээлчид, хошин урлагийн акулууд болон хошин урлагийн продакшнуудын уран бүтээлчид хүч нэмжээ. Тиймдээ уг киногорр дамжуулан уран бүтээлчдийн тайзны арын амьдрал, дүр бүтээх гэж яаж хөдөлмөрлөдөг болон тэдний  хувийн амьдралын талаар дэлгэн харуулжээ.

“Хунгийн сүүлчийн дуу” кино хоёр  дуутай. “Universe best songs” уралдааны шилдэг оролцогч Б.Мөнх-Эрдэнэ киноны нэг дууг дуулжж клипжүүлэн хүргэсэн бол тун удахгүй гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн дуулсан хоёр дахь дуу цацагдах аж.

“Хунгийн сүүлчийн дуу” дэлгэцийн бүтээл энэ сарын 16-нд албан ёсоор нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм. 

“Хунгийн сүүлчийн дуу” киноны трэйлерийг ЭНД дарж үзнэ үү.


Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж